WWW.BARTER.MN САЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

1. WWW.BARTER.MN нь Бартерийн зуучийн үйлчилгээ үзүүлдэг сайт юм.

2. Танд илүүдэлтэй байгаа хөрөнгө, үйлчилгээг хэрэгцээтэй байгаа харилцагчид зуучилж, танд хэрэгтэй байгаа хөрөнгө үйлчилгээг өөрсдийн нэгдсэн системээр дамжуулан зуучлах нь WWW.BARTER.MN сайтын үндсэн үйл ажиллагаа юм.

3. Та WWW.BARTER.MN сайтын гишүүн болж, бартерийн бүтээгдэхүүний анкетыг бөглөн, гишүүнчлэлийн ангилалд харгалцах үйлчилгээний хураамжийг төлснөөр бартер зуучийн үйлчилгээг авах эрх үүснэ.

4. Бартер зуучлалын нэгдсэн систем WWW.BARTER.MN сайтад таны холбоо барих мэдээлэл, хувийн мэдээлэл, компанийн нэр, хаяг нууцлагдана.

5. Таны бартераар солилцох бүтээгдэхүүн үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл болон үүгээрээ ямар төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр солилцох хүсэлтэй байгаа талаар мэдээлэл орно.

6. Та Монголын хамгийн том бартер зуучлалын систем WWW.BARTER.MN сайтаар өөрийн хөрөнгө үйлчилгээг солилцохыг хүсвэл гишүүнээр элсэх шаардлагатай.

7. Та гишүүнчлэлээр элсэж, өөрийн хөрөнгө үйлчилгээг WWW.BARTER.MN сайтад байршуулсан бол өөрийн сонирхож буй хөрөнгө үйлчилгээг сонгон солилцох хүсэлтийг илгээж болно.

8. Мөн WWW.BARTER.MN сайтын бусад хэрэглэгчид таны хөрөнгө үйлчилгээг солилцож авах хүсэлт илгээсэн мэдээлэл танд ирнэ.

9. Бартераас солилцох талууд харилцан зөвшөөрсөн тохиолдолд “Монголиан Бартер Эксченж” ХХК-ийн бартер зуучийн үйлчилгээ хийгдэж холбогдох мэдээллийг талуудад өгч, шаардлагатай гэрээ хэлцлийг хийснээр та бартер зуучийн үйлчилгээг авна.

10. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг 7000-4000 утсаар лавлана уу.