Англи хэлний сургалт

1,200,000₮

Элсэлт: Жилд 4 удаа 1,4,7,10 дугаар сар.
  • Ангилал: Гадаад хэлний сургалт
  • Анкетийн дугаар: SS7031601
  • Байршил: Улаанбаатар хот (аймаг), Чингэлтэй дүүрэг (сум), 5 хороо (баг),
  • Үнэ: 1,200,000₮
  • Хаяг: Сүхбаатар дүүрэг 6-р хороо Бага тойруу, 24/1 Үйлчилгээний төвийн 5б тоот "МОНГОЛИАН БАРТЕР ЭКСЧЕНЖ" ХХК
  • Холбоо барих утас: 70004000,
  • Үйлчилгээний чанар, стандарт: Олон улсын ажлын туршлага, ур чадвартай 100% гадаад багш нар англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд заана.
  • Үйлчилгээ: Англи хэлний сургалт
  • Хугацаа (цаг, хоног, сар): Хоног
  • Нийт хугацаа: 11 долоо хоног
  • Үйлчилгээний давтамж: 1
  • Үнэ: 1,200,000₮
  • Нийт үнэ: 1,200,000₮

Гишүүний дэлгэрэнгүй мэдээлэл

Олон улсын ажлын туршлага, ур чадвартай 100% гадаад багш нар англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд заана. Англи хэлээр ярьж, сонсох орчин бүрдүүлж суралцагчдад англиар унших, дүрмийн дагуу зөв бичих зэрэг механик чадваруудыг эзэмшүүлнэ. Түвшин бүрийн сургалтын хөтөлбөр нь дүрэм, сонсгол, харилцан яриа, бичих ур чадвар гэсэн үндсэн дөрвөн бүтэцтэй.

Манай англи хэлний хөтөлбөр нь Азийн хамгийн шилдэг хэлний хөтөлбөрүүдийн нэгээр үнэлэгддэг. Улирал бүр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж, төрөл бүрийн нэмэлт үйл ажиллагааны хүрээнд сонирхолтой орчинд дадлага хийх хэлбэрээр суралцах боломжтой. Орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж бүхий тав тухтай, саруулхан анги танхимд суралцах нөхцөлийг бүрэн хангасан.

  • Түвшин 1 - Англи хэлний суурь мэдлэгийг бэхжүүлнэ. Хэлний үндсэн бүтэц, үгийн сангийн мэдлэгийг өргөжүүлнэ.
  • Түвшин 2 -Дүрэм болон үгсийн сангийн ур чадварыг нэмэгдүүлж, чөлөөтэй харилцах суурийг тавьж өгнө.
  • Түвшин 3 - Өдөр тутмын нөхцөл байдалд харилцах, бичих чадвар эзэмшүүлнэ. Англи хэлээр харилцах чадварыг хөгжүүлнэ.
  • Түвшин 4 - Хэлзүйн цогц бүтэц, үгийн сангийн баялагтай болсноор өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвартай болно. Олон орны соёлтой танилцах замаар хэлний чадвараа сайжруулна.
  • Түвшин 5 - Хэлзүйн мэдлэгээ дээшлүүлж, өгсөн сэдвийг уншаад нарийн мэдээллийг олж авах чадварыг хөгжүүлнэ. Энэ шатыг амжилттай дүүргэснээр онолын хүрээнд эссэ бичих, текст уншаад дүгнэлт хийх чадвар эзэмшинэ.
  • Түвшин 6 - IELTS шалгалтыг амжилттай өгөх, хүссэн оноогоо авахад чиглэсэн. Шалгалт өгөх арга барил, дадал техникийг эзэмшүүлэхээс гадна хэлний 4 чадварыг гүнзгий түвшинд олгоно.