НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Бид монгол улсын хэмжээнд хөрөнгө болон үйлчилгээний бартер зуучийн нэгдсэн системийг бий болгон, үйл ажиллагаагаа тогтворжуулж ажилчиддаа тогтвортой ажлын байраар хангаж амьжиргааны түвшин нь өсөлттэй байхыг дэмжих нь аливаа компанийн нийгмийн өмнө хүлээх томоохон хариуцлага билээ.

Монголын бартер зуучын үйлчилгээний хамгийн том сайт болох <www.Barter.mn нь эдүгээ хөрөнгө болон үйлчилгээний нийт 14 бүлэгт 200 төрлийн 3000 орчим бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бартер солилцоо хийх боломжийг олгох бөгөөд зардал, цаг хугацааг хэмнэхийн зэрэгцээ бүтээгдэхүүн солилцооны сонголтын боломжийг нэмэгдүүлэх, учирч болох эрсдэлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой байдаг. Энэ байдал нь нийгэмд тулгарсан санхүүгийн хямрал, аж ахуй нэгж болон хувь хүнд тохиолдож буй бэрхшээлүүдийг илүү ойр мэдрэх бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд нүдээ олсон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа явдал юм.

М-Би-Экс ХХК-н зүгээс эх орон, нийгмийн өмнө зүй ёсоор хүлээх өндөр үүрэг хариуцлага бол татвар, хураамж, шимтгэлээ хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулах явдал гэж хэзээд хатуу ойлгож ирсэн.

Бидний эрхэлж байгаа бизнесийн бүхий л үйл ажиллагаа нийгэмд үр өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх зарчмыг дээдэлж, холбогдох хууль тогтоомжуудыг сахин биелүүлэх явдал юм.

Нийгмийн хариуцлагын нэг хэлбэр болон хэрэгждэг хандив, тусламж, ивээн тэтгэлэг нь нийгэм, хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилж үздэг бөгөөд оюутан залуусын боловсролыг дэмжих, үндэсний болон орчин үеийн соёл урлаг, спортыг хөгжүүлэх, өнчин хүүхдүүд, нийгмийн эмзэг бүлэгт туслахад илүүтэй чиглэж байна.

Бид, Бартер зуучийн нэгдсэн системийг нэвтрүүлж, худалдаа үйлчилгээний салбарт шинэ соёлыг түгээн, үсрэнгүй хөгжилд хүрсэн бусад орны туршлагаар Дэлхийн стандартыг Монголдоо цогцлоож эдийн засгийг тэнцвэржүүлэн үр ашгийг нэмэгдүүлэхийн төлөө зорьж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна.



БИДНИЙ ОРОЛЦОО

Байгууллагын нийгмийн хариуцлагын тайлангийн Олон улсын стандартыг тодорхойлогч томоохон хүчин зүйлсийн нэг бол ажиллагсдын ажлын байрны эрүүл аюулгүй, стандартын, ая тухтай орчинг бүрдүүлэхэд оршдог. М-Би-Экс ХХК нь ажиллагсдаа өөрийн үндсэн баялаг хэмээн эрхэмлэн үзэж тэдгээрийн хөдөлмөрийн аюулгүй байдал хийгээд ажлын байрны тав тухыг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Тус бодлогын хүрээнд ажилчдын дунд ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаа явуулах, ажилчдын ойрын зорилт болон тэдгээрийн хүсэл эрмэлзэл дээр тулгуурлан мэргэжлийн болон хувь хүний хөгжил дээр анхааран байнгын сургалтанд хамруулснаар ажилчдын ур чадварыг нэмэгдүүлж өсөх боломжийг олгон ажиллаж байна.

Бид үйл ажиллагааны хүрээнд Хөрөнгө болон Үйлчилгээний бартер зуучийн нэгдсэн сайт www.Barter.mn -г нэвтрүүлсэн бөгөөд үүгээр дамжуулан Хэрэглэгч-Нийлүүлэгч болох боломжийг дээд зэргийн сэтгэл ханамжийн хамт олгож байгаа юм. Ингэснээр та өөрт илүүдэлтэй байгаа хөрөнгө, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг бусад албан байгууллага хувь хүмүүст байгаа өөртөө хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн үйлчилгээний өргөн сонголтоос түргэн шуурхай бартерлаж авах боломжтой юм.

Ингэснээр танд дараах давуу талууд бий болно. Үүнд:

МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ХЭМНЭХ
Өөрт буй бүтээгдэхүүн үйлчилгээгээр солилцох боломжтой бараа үйлчилгээг мэдсэнээр тэдгээрт мөнгө зарцуулах шаардлагагүй болно. Энэ нь нэг талаас таны мөнгөн хөрөнгийг хэмнэж, нөгөө талаас түүний зарцуулалтын үр ашгийг үлэмж сайжруулна.
САНХҮҮЖИЛТИЙН ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ
Тухайн компанийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, урсгал зардлыг бууруулж, мөнгөн хөрөнгийг хэмнэснээр түүнтэй холбогдох зээлийн хүүгийн зардлыг ч хэмнэнэ.
ЭЛЭГДЭЛ ХАДГАЛАЛТЫН ЗАРДЛЫГ ТЭГЛЭХ
Аливаа хөрөнгийг хэдий чинээ удаан хадгална, төдий чинээ элэгдэл хорогдол ихэсдэг. Энэ утгаараа сул байгаа хөрөнгийн эргэлтэнд оруулснаар элэгдэл болон хадгалалтын зардлыг бууруулна.
БИЗНЕСИЙН ЦАР ХҮРЭЭ ӨСӨН НЭМЭГДЭНЭ
Бартерийн арилжаанд оролцож буй аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого, суваг, харилцагчдын хүрээ өсөн нэмэгдэнэ.

Өнөөгийн эдийн засгийн хямралтай байгаа энэ үед дээрх боломжууд нь хувь хүн болон аж ахуй нэгжид тулгарч болзошгүй санхүүгийн бэрхшээлүүдийг шийдэж болох бөгөөд гарааны бизнесүүдэд томоохон дэмжлэг болж байгаа билээ.