Сурталчилгаа

BARTER.MN ВЕБ ХУУДАС:

WWW.BARTER.MN арилжааны веб сайтын гишүүн болсноор та өөрийн бараа, үйлчилгээгээ вэбийн зочид, гишүүд болох 2,000 гаруй албан байгууллага, 18,000 гаруй хувь хүмүүст шууд сурталчилах, нийт 13 салбарын 200 төрлийн 3000 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бартер солилцоо хийх боломжтой болох юм.

BARTER.MN ФЭЙСБҮҮК ХУУДАС:

Монгол улсын хэмжээнд нийт 1,500,000 гаруй идэвхтэй фэйсбүүк хэрэглэгч бүртгэлтэй байдгаас манай компани 100,000 гаруй дагагчидтай (www.facebook.com/barter.mn) өөрсдийн пэйж хуудсаар дамжуулан гишүүдийнхээ бараа үйлчилгээг тухай бүрийн зорилтот хэрэглэгчид рүү шууд сурталчилан хүргэх боломжийг олгож байна.

BARTER.MN СЭТГҮҮЛ:

Манай компанийн зүгээс гишүүдийнхээ бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилах зорилгоор улирал тутам Бартер.мн сэтгүүлийг мэргэжлийн өндөр түвшинд эрхлэн гаргаж, Улаанбаатар хотод идэвхитэй үйл ажиллагаа эрхэлж буй 5,000 гаруй төрийн болон бизнесийн байгууллагуудад үнэ төлбөргүй түгээн гишүүдийнхээ бизнесийн үйл ажиллагааг дэмжиж байна.

“360-ГРАДУС”-ЫН ЗУРАГ АВАЛТ:

Сүүлийн үед дэлхийн технологийн хөгжил дэвшил, тэр дундаа гэрэл зургийн салбарыг дараагийн шатанд гаргасан ололт нь 360-градусын зургийн технологи байв. Энэ нь тухайн объектыг бодит орчинд харж буй мэтээр 360 градусаар бүтэн авч, 1 гэрэл зурганд буулгах боломжийг олгосноороо гэрэл зургийн салбарт хувьсал авчирсан юм.

Тэгвэл бид гишүүнээр элсэж буй хувь хүн, албан байгууллагынхаа хөрөнгө, бүтээгдэхүүн үйлчилгээг энэхүү дэвшилтэт зургийн аппаратаар авч, үйлчилж байна. Энэ бол бидний үйлчилгээ олон улсын стандартад нийцэхийн сацуу, дэлхийн технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж буйн тод томруун илэрхийлэл мөн билээ.