"МОНГОЛИАН БАРТЕР ЭКСЧЕНЖ" ХХК-Н 1-Р САРД ХИЙГДСЭН ОНЦЛОХ БАРТЕР

Бид та бүхэндээ 2017 оны 1-р сард манай компаниар зуучлуулан хийгдсэн онцлох 11 бартер солилцооны /нийт 356 сая ₮-ийн үнийн дүн бүхий/ мэдээллийг хүргэж байна.
Оролцогч талууд нь бүгд өөрсдийн бэлэн мөнгөөр худалдан авалт хийх шаардлагатай байсан бүтээгдэхүүн үйлчилгээг бартераар хийж хадгалалт, элэгдэл, санхүүжилтийн зардлаа бууруулж чадсан юм. Хийгдсэн бартер солилцооны талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг доорх постерт харуулсан бөгөөд та ч гэсэн энэ мэтчилэн илүүдэл, ашиглахгүй байгаа бараа материал, хөрөнгө мөн үйлчилгээгээ хүртэл хэрэгцээтэй зүйлсээрээ солилцох боломжтой.

Мөн бид шинээр бартер солилцоонд хамрагдахыг хүсч буй хувь хүн болон албан байгууллагуудынхаа дунд 100 сая төгрөгийн бартер зуучлалын эрхийг бэлэглэх уралдааныг зарлаж байгаа тул та бүхэн өргөнөөр хамрагдана уу.