Мэндчилгээ

Манай компанийн үйл ажиллагаатай танилцаж буй танд талархал илэрхийлье. “Монголиан Бартер Эксченж” компани нь албан байгууллага хувь хүмүүсийн хооронд бүх төрлийн хөрөнгө, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний өргөн нэр төрлийг хамарсан бартер зуучийн үйлчилгээг үзүүлэхээр 2016 онд байгуулагдсан бөгөөд энэхүү үйлчилгээг та бүхэнд Олон улсын жишгийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхэд бэлэн болсныг дуулгахад таатай байна.Та манай компанитай хамтран ажилласнаар өөрт илүүдэлтэй байгаа хөрөнгө, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг бусад албан байгууллага, хувь хүмүүст байгаа өөртөө хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний өргөн сонголтоос түргэн шуурхай бартерлаж авах боломжтой юм. Монгол улсын хөгжил цэцэглэлт, ирээдүйд өөрсдийн хувь нэмэр, үнэ цэнийг оруулан ажиллаж байгаа тэмүүлэл дүүрэн бизнесийн түнш та бүгдийн бүхий л хэрэгцээ шаардлагыг хангах онлайн бартерын өргөн сонголтыг та бүхэнд санал болгохыг эрмэлзэж хором мөч бүхэнд бид бэлэн байх болно. Худалдаа, үйлчилгээний салбарыг шинэ түвшинд гаргаж, үр ашгаа нэмэгдүүлэхийн төлөө та бүхнийг хамтран ажиллана гэдэгт бид итгэж байна.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Хүндэтгэсэн: Пүрэвжавын Ганзориг

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга