Түгээмэл асуултууд

Асуулт: Жижиглэнгийн бараа бүтээгдэхүүн бартердах боломжтой юу?

Хариулт: Бартер зуучийн нэгдсэн системд хөрөнгийн бартер зуучлалыг 2 сая төгрөгөөс дээш гэж хязгаарлаж байгаа. Тэгэхээр танай бүтээгдэхүүний нэгж үнийн дүн 2 сая төгрөг хүрэхгүй бол 2 саяас дээш үнийн дүнгээр багцалж болно.

Асуулт: Хэрвээ танай бартерийн гишүүнчлэлд хамрагдаад надад бартерийн хүсэлт ирэхгүй бол яах вэ?

Хариулт: Энэ нь 2 талтай ойлголт юм. 1-рт, таны хөрөнгө, үйлчилгээний зах зээл дээрх эрэлт ямар байна вэ гэдгээс хамаарна. 2-рт, Харилцагч Та өөрийн нэвтрэх эрхээрээ www.barter.mn хуудсан орж өөрийн сонирхож буй бүтээгдэхүүн үйлчилгээ рүүгээ саналаа явуулж идэвхтэй байх хэрэгтэй.

Үйлчилгээ, хөрөнгө 2-г хооронд нь бартерлах боломж байх уу?

Хариулт: Бүрэн боломжтой.

Асуулт: Гишүүнчлэлд хамрагдан дараа нь тусгайлсан давхар, нэмэлт үйлчилгээ авах боломжтой юу?

Хариулт: Боломжтой. Нэмэлт үйлчилгээний үнэ тарифын дагуу энэ төрлийн идэвхжүүлэлт хийлгэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг нэмэлт үйлчилгээ хэсгээс үзнэ үү.

Асуулт: Жижиг бараануудыг багцлан танай жишигт нийцүүлэн хөрөнгийн гишүүнчлэлд хамрагдах боломжтой юу?

Хариулт: Боломжтой. Ижил нэр төрлийн бүтээгдэхүүнийг олон тоогоор багцлан хөрөнгийн бартер зуучийн үйлчилгээг авах боломжтой. Жишээлбэл: 50.000 ширхэг тоосго г.м.

Асуулт: Танай мэдээллийн сувгуудаар дамжуулан манай бүтээгдэхүүн хичнээн хүнд хүрэх вэ?

Хариулт:
Бартер.мн вэб сайтаар дамжуулан бартер зуучийн нэгдсэн системийн гишүүд болох 3’000 гаруй байгууллага
Бартер.мн фэйсбүүк хуудсаар дамжуулан 100’000 гаруй хүн
Бартерийн брокерууд шууд маркетингийн сувгаар дамжуулан сардаа 500 гаруй байгууллагуудад мэдээлэл хүрнэ
Бартер.мн сэтгүүлээр дамжуулан 7’000-10’000 албан байгууллагад хүрэх боломжтой

Асуулт: Сонгосон гишүүнчлэлийн эрхээ дуустал ашиглаагүйгээр өөр ахисан түвшний ангилалд орохоор бол яах вэ? Үүнийг солих боломжтой юу?

Хариулт: Боломжтой, Дахин гишүүнчлэлийн гэрээгээ шинэчлэн тодорхой хөнгөлөлтийн бас эдлэнэ

Асуулт: Мэдээллийн бааз дата эх сурвалжаа хэдий хугацаанд шинэчлэн сайжруулдаг вэ?

Хариулт: Өдөр бүр шинэчлэгдэж байдаг.

Асуулт: Компани хувь хүмүүст зориулсан өөрсдийн хийж буй үйл ажиллагааг сурталчлан ойлгуулах ажлаа гадуур явж үзүүлдэг үү?

Хариулт: Манай байгууллагын бартерийн брокерууд нь өдөр бүр 100-150 байгууллагад танилцуулга, уулзалт хийж явж байгаа.

Асуулт: Үйлчилгээний бартер зуучлал нь зуучлалын шимтгэл авдаг уу?

Хариулт: Үйлчилгээний бартер зуучлал нь гишүүнчлэлийн төлбөрөөс гадна зуучлалын шимтгэл авахгүй.