Монголиан Бартер Эксченж ХХК товч танилцуулга

“Монголиан Бартер Эксченж” ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа худалдааны зуучлал, тэр дундаа бартер зуучийн цогц үйлчилгээг зах зээлд анх удаа нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа компани юм. Бид харилцагчиддаа Хөрөнгө болон Үйлчилгээний бартер зуучийн үндсэн хоёр төрлийн цогц үйлчилгээг олон улсын стандартын дагуу түргэн шуурхай үзүүлж байгаа нь аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, түүхий эд, элэгдэл болон хүүгийн зардлуудыг бууруулах зэрэг олон талын үр ашиг хүртэх боломжийг олгоод байна.

КОМПАНИЙН СТРАТЕГИ

КОМПАНИЙН БОГИНО ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛТ (1 жил)

Бартер солилцооны үйл ажиллагааг зах зээлд зөвөөр ухуулан таниулах чиглэлийг баримтлан компанийн үйл ажиллагааг брэндинг хийх замаар орлогын тогтвортой системийг бүрдүүлж, дотоодын зах зээлээ бүрэн хангах

КОМПАНИЙН ДУНД ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛТ (3 жил)

Засгийн газар болон бизнесийн байгууллагуудын сайн түнш болж, нэмэлт шаардлагатай хөрөнгө оруулалтыг дотоодын болон гадаад эх үүсвэрээс шийдвэрлэн, Орос, Хятад улсуудтай 2-3 хил дамнасан бартер солилцоог хийн хил дамнасан үйл ажиллагааг явуулдаг болох

КОМПАНИЙН УРТ ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛТ (5 жил)

Бартер солилцооны бизнесийн чиглэлээр олон улсын агент болох, Монгол улсын гадаад худалдааны 10-15 хувийг бартер арилжаагаар солилцдог болсон байх